2023-01-24
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6

Манай компани БОАЖЯ-аас байгаль орчинд ээлтэй техник технологи, инновацийн шийдэл, бараа бүтээгдэхүүнийг сурталчлан шинжлэх ухааны ололт амжилтыг бизнест нэвтрүүлэх ажлыг дэмжих үүднээс 8 дахь удаагаа зохион байгуулагдсан “Ногоон технологи - 2020" өдөрлөг, үзэсгэлэнд амжилттай оролцож, БОАЖ-ын сайд Д.Сарангэрэлээс нийгмийн хариуцлага болон байгаль орчны манлайлал үзүүлэн хандлагаа өөрчлөн, эх дэлхийгээ болон Монгол хүний эрүүл мэндийг хамгаалах орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн аж ахуйн нэгж байгууллагуудад “НОГООН ГЭРЧИЛГЭЭ”-гээ гардан авлаа.

“Ногоон технологи 2020” өдөрлөгт анхны жилээ оролцсон “Цэцүүх Трейд” ХХК нь химийн аюултай хог хаягдлын хуванцар сав, баглаа, боодлыг дахин боловсруулж, устгадаг манай улсын анхны үйлдвэр юм.