Химийн бодис, лабораторийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэх чиглэлээр 1996 онд үүсгэн байгуулагдсан Цэцүүх Tрейд компани  нь Монгол улсын хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн бөгөөд улс орны хөгжлийг шинэ шатанд хүргэдэг дэд бүтцийн чухал салбарууд болох уул уурхай, хүнд, хөнгөн үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсролын салбар, хувийн байгууллагуудад шаардлагатай химийн бодис, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн ханган нийлүүлэлтийг хүний эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй стандартын дагуу гүйцэтгэсээр ирсэн салбартаа түүчээлэгч компани билээ.

Бизнесийн цар хүрээ тэлж, үйл ажиллагаа өргөжихийн хэрээр нийгэм, улс орныхоо өмнө хүлээх бидний үүрэг, хариуцлага улам бүр өндөрсөж, дэлхийн стандарт, дэвшилтэт техник, технологийг харилцагчдынхаа сонголтод нийцүүлэн нэвтрүүлж ажиллаж байна.

Хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг бүрэн дүүрэн хангах эрхэм зорилгын хүрээнд бид олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO9001, ISO14001, ISO45001 стандартуудыг цогцоор нь нэвтрүүлэн, амжилттай хэрэгжүүлж ажиллаж ирсэн.



Билгүүн Намжил
Захирал