ЦЭЦҮҮХ ТРЕЙД ХХК

ХОР, АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЗААВАР (MSDS) ХҮХРИЙН ХҮЧИЛ

  1. Бүтээгдхүүний танилцуулга

Олон улсын нэршил: Oil of vitirol; Babcockacid, sulphuric acid

Ижил төстэй нэршил: Витириолийн тос, Бабкокийн хүчил

CAS №.: 7664-93-9

Молекул масс: 98,08

Химийн томъёо: H2SO4

  1. Найрлагын талаарх мэдээлэл

Найрлага

CAS №

Хувь, %

Хор, аюултай эсэх

Хүхрийн хүчил

Ус

7664-93-9

7732-18-5

10-51

49-90

 

Тийм

Үгүй

 

  1. Хор, аюулын талаарх мэдээлэл

Хор, аюулын шошго

ХОРТОЙ! АЮУЛТАЙ! ТҮЛЭМХИЙ. ШИНГЭН БА УУР НЬ БИЕИЙН БҮХ САЛСТ БҮРХҮҮЛИЙГ ХҮЧТЭЙГЭЭР ТҮЛНЭ. ЗАЛГИХ БА АРЬСАНД ХҮРЭЛЦЭХ ҮЕД ТУЙЛЫН АЮУЛТАЙ. АМЬСГАЛАХАД ХОРТОЙ. ШҮДЭНД МУУГААР НӨЛӨӨЛНӨ. УСТАЙ МАШ ЭРЧИМТЭЙ УРВАЛД ОРНО. ХОРТ ХАВДАР ҮҮСГЭХ АЮУЛТАЙ. ХҮХРИЙН ХҮЧИЛ АГУУЛСАН ОРГАНИК БИШ ХҮЧЛҮҮДИЙН УУР НЬ ХОРТ ХАВДРЫГ ҮҮСГЭХ АЮУЛТАЙ. ЭНЭ НЬ ХОРДОЛТЫН ЗЭРЭГ БА ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦААНААС ХАМААРНА.

  • Эрүүл мэндэд нөлөөлөх зэрэглэл: 4 – Маш хүчтэй (Хор)
  • Гал авалцах зэрэглэл: 0 – Аюулгүй
  • Урвалд орох зэрэглэл: 2 – Дунд зэрэг
  • Хүрэлцэх зэрэглэл: 4 – Маш хүчтэй (Түлэмхий)
  • Лабораторийн хамгаалах хэрэгслүүд: бээлий, нүдний шил, нүүрний хаалт, лабораторийн өмсгөл
  • Агуулахад хадгалах өнгөний код: Цагаан ( Түлэмхий )

Хор, аюулын тэмдэглэгээ:

tulemhii

Европийн холбооноос гаргасан эрсдлийн тэмдэглэгээ                                                                                                                                                                    

  • R 35 – Хүчтэй түлэгдэлтийг үүсгэнэ.

Эрүүл мэндэд нөлөөлөх замууд

Амьсгалах:

Хүхрийн хүчлийн уураар амьсгалах нь эд эсийн салст бүрхүүл болон амьсгалын замын эрхтнүүдийг хүчтэйгээр гэмтээнэ. Хордлогын шиж тэмдгүүд нь хамар ба улаан хоолойг хүчтэй цочроох, амьсгал хүндрэх зэрэг байдлуудаар илрэх ба уушгийг ихээр гэмтээнэ.

Залгих:

Түлэмхий. Залгих тохиолдолд ам, улаан хоолой, гэдэс дотрыг маш хүчтэй түлж үхэлд хүргэнэ. Улаан хоолойг шархлуулж, бөөлжүүлэх, гэдэс гүйлгүүлэх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Зүрх, судасны үйл ажиллагаа доголдож зүрхний цохилт хурдсах, хүч тамир барагдах, амьсгал өнгөцхөн болох, шээс хаагдах зэрэг байдлууд тохиолдоно. Ихэнх тохиолдолд зүрх, судасны үйл ажиллагааны хямралаас болж үхэх аюулд хүргэнэ.

Арьсанд хүрэлцэх:

Түлэмхий. Хүрэлцсэн хэсэгт хүчтэй түлж улайлгах ба өвдөж хөндүүрлэнэ. Арьс нялцайж зунгааралдсан байдалтай болж хувирна.

Нүдэнд үйлчлэх:

Түлэмхий. Нүдний салст бүрхүүлийг хүчтэй түлж, нүдний хараа бүрэлзэх, улайх ба хөндүүрлэж өвдөх байдлууд илэрнэ. Сохорч болзошгүй.

Ужиг архаг нэрвэгдэлт:

Удаан хугацаагаар хүхрийн хүчлийн уураар хордох нь  шүдэнд муугаар нөлөөлдөг болно. Мөн хорт хавдраар өвчлөх аюултай.

Урьдчилан сэргийлэх арга хэмжээ:

Арьс, нүдний өвчтэй болон амьсгалын замын эрхтний үйл жиллагааны доголдолтой хүмүүс илүү өртөгдөмтгий байна.

  1. Нэрвэгдсэн үед үзүүлэх анхны тусламж

Амьсгалах тохиолдолд:

Цэвэр агаарт гаргана. Амьсгалахгүй байгаа бол хиймэл амьсгал хийнэ. Амьсгалахад хүнд байгаа тохиолдолд хүчилтөрөгчөөр амьсгалуулж эмнэлгийн тусламж яаралтай авах хэрэгтэй.

Залгих тохиолдолд:

АЛБАДАН БӨӨЛЖҮҮЛЖ БОЛОХГҮЙ! Их хэмжээний ус уулгах хэрэгтэй. Ухаангүй байгаа хүнд амаар нь юм өгч болохгүй. Эмнэлгийн тусламж яаралтай үзүүлэх хэрэгтэй.

Арьсанд хүрэлцэх үед:

Хүрэлцсэн хэсгийг савантай усаар 15 минутаас доошгүй хугацаагаар сайтар угаах хэрэгтэй. Арьсан дээр үлдсэн илүүдэл хүчлийг натрийн бикарбонатын 2%-ийн уусмалаар угааж саармагжуулна. Хэрэв цочрол намжихгүй бол эмнэлгийн тусламж авах хэрэгтэй.

Нүдэнд үйлчлэх үед:

Нүдний дээд ба доод зовхийг нээж их хэмжээний усаар 15 минутаас доошгүй хугацаагаар шавшиж угаана. Цочрол намжихгүй бол Эмнэлгийн тусламж яаралтай үзүүлэх хэрэгтэй.

  1. Галын аюулын эсрэг авах арга хэмжээ

Галын аюул:

Концентрацитай хүхрийн хүчил нь өөртөө усыг маш ихээр шингээдэг болно. Органик нэгдлүүдтэй хүрэлцэж урвалд орсны улмаас гал авалцана.

Тэсрэх аюул:

Ихэнх металлуудтай харилцан үйлчилж шатамхай ба тэсрэх аюултай устөрөгчийн хийг ялгаруулна.

Гал гарсан тохиолдолд:

Химийн хуурай бодис, хөөс болон нүүрсхүчлийн хийн гал унтраагуурыг хэрэглэнэ. Усыг хэрэглэж болохгүй. Харин гал авалцаж буй сав, агуулахыг хөргөх зориулалтаар усыг шүршин хэрэглэж болно.

  1. Аюул гарсан тохиолдолд:

Асгарч гоожсон хэсгийг сайтар агааржуулах шаардлагатай. Хувийн хамгаалах хэрэгсэлтэй ажиллах шаардлагатай. Асгарч гоожсон талбайг тусгаарлаж онцын хэрэгцээгүй болон хамгаалах хувцас, хэрэгсэлгүй хүмүүсийг ойртуулахгүй байх шаардлагатай. Боломжтой бол асгарч гоожсон шингэнийг юмаар бүтээх хэрэгтэй. Содын ба шохойн уусмалаар саармагжуулж дараа нь хуурай элс болон шороонд шингээн авч химийн хаягдал бодисын саванд хадгалах хэрэгтэй. Модны үртэс мэтийн шатамхай материалыг ашиглаж болохгүй. Муу усны суваг, шуудуу руу урсгаж болохгүй.

  1. Хадгалах

Битүүмжлэл сайтай, хуурай сэрүүн, агааржуулалт бүхий газар, хүчилд тэсвэртэй шалтай агуулахад хадгална.  Механик гэмтлээс сайтар хамгаалж хадгална. Хамт хадгалж болохгүй бодисууд, нарны шууд гэрэл болон халаалт, уснаас болгоомжлох хэрэгтэй. Шингэлэхдээ усан дээр хүчлээ аажим хийж шингэлнэ, хүчил дээр ус хийж болохгүй, учир нь хүчлийн усанд уусахад их хэмжээний дулаан ялгардаг, нөгөө талаар хүчил дээр ус нэмэхэд хүчлийн хувийн жин усныхаас их учир уусах процесс зөвхөн хүчлийн гадаргуу дээр явагддаг, их хэмжээний дулаан ялгарч хүчил цацардаг учраас түлэгдэх аюултай. Уг материалын үлдэгдлийг агуулсан хоосон  савнууд нь агаар орчинд уур үүсгэх аюултай учраас урьдчилан сэргийлэх, аюулгүйн ажиллагааны зааварчилгааг нарийн чанд мөрдөх шаардлагатай.

  1. Нэрвэгдэл, өртөлтийн хяналт/хувийн хамгаалал

      Агаар орчинд аюул учруулах хязгаар:

      Хүхрийн хүчлийн хувьд:

      – OSHA зөвшөөрөгдөх дээд хэмжээ (PEL):

      1 мг/м3 (TWA)

      – ACGIH босго хязгаарын хэмжээ (TLV):

      0,2 мг/м3 (TWA)

  1. Физик ба химийн шинж чанар

Гадаад төлөв байдал:

Тунгалаг, тослог шингэн

Үнэр:

Үнэргүй.

Уусах чанар:

Устай холилдоно, их хэмжээний дулаан ялгаруулна.

Нягт:

1,84 г/см3 (98%), 1,40 г/см3 (50%), 1,07 г/см3 (10%)

рН:

1N- уусмал-0,3; 0.1N-уусмал 1,2; 0.01N-уусмал- 2,1

Буцлах температур:

290оС-ийн үед буцлах ба 340 оС-ийн үед задарна.

Уурын нягт: (Агаар=1)

3,4.

Уурын даралт (мм. муб):

145,8 оС-ийн үед 1.

Ууршилтын зэрэг: (Бутилацетат = 1)

Мэдээлэл байхгүй.

  1. Тогтвортой ба урвалд орох чадвар

Тогтвортой чанар:

Ердийн нөхцөлд  хадгалах болон хэрэглэхэд тогтвортой. Концентрацитай хүчил нь устай эрчимтэй урвалд орж их хэмжээний дулаан ялгаруулна.

Задралын үеийн аюултай бүтээгдхүүнүүд:

Өндөр температурын үед задрал явагдсанаар хүхрийн ислийн маш хортой уурыг ялгаруулна. Ус болон усны ууртай урвалд орсноор маш хортой ба түлэмхий уурыг үүсгэнэ. Карбонатуудтай урвалд орж нүүрсхүчлийн хийг, цианидууд ба сульфидуудтай харилцан үйлчилж маш хортой циант устөрөгч ба хүхэрт устөрөгчийг ялгаруулна.

Хамт хадгалахад хориотой бодисууд:

Ус, калийн хлорат, калийн перхлорат, калийн перманганат, металл натри, лити, шүлтүүд, органик нэгдлүүд, галогенүүд, металлын ислүүд ба гидридүүд, хүчтэй исэлдүүлэгч ба ангижруулагч нэгдлүүд болон бусад урвалын идэвхтэй нэгдлүүд.

Зайлсхийх нөхцлүүд:

Ус, чийг ба хамт хадгалж болохгүй бодисууд..

  1. Хор, аюулын тухай мэдээлэл

Хордлогын өгөгдөл:

Амаар (харх) LD50: 2140 мг/кг; амьсгалах (туулай) LC50: 510 мг/кг/2 цаг.

  1. Байгаль орчинд нөлөөлөх байдал

Хөрсөнд алдагдсан тохиолдолд гүний усанд нэвчиж болно. Агаарт уур нь алдагдах тохиолдолд чийгтэй хур тунадасны нөлөөгөөр дунд зэрэг байдалтайгаар агаар орчноос зайлуулагдана. Усан орчны амьдралд ихээхэн хор хөнөөлийг учруулна.

  1. Хог, хаягдлыг устгах

Бүтээгдхүүний үлдэгдэл, хаягдлыг Монгол улсын Засгийн газрын 2002 оны 135 дугаар тогтоолоор батлагдсан “Аюултай хог, хаягдлыг ангилах, цуглуулах, савлах, түр байршуулах, тээвэрлэх, аюулгүй болгох, хадгалах, устгах журам” болон түүнд нийцүүлэн гаргасан бусад технологийн зааврыг баримтлан хоргүйжүүлэн устган зайлуулна.

  1. Тээвэрлэх

Тээвэрлэх нэр: SULFURIC ACID (WITH NOT MORE THAN 51% ACID)

Аюулын ангилал: 8

Ачих ангилал: II

 

Утас : +976-70180632, 70180631
Цахим шуудангийн хаяг: info@tsetsuuh.mn

© Copyright 2015 - Цэцүүх Трейд ХХК