ЦЭЦҮҮХ ТРЕЙД ХХК

ХОР, АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЗААВАР (MSDS) АЗОТЫН ХҮЧИЛ

  1. Бүтээгдхүүний танилцуулга

Олон улсын нэршил: Agua Fortis; Azotic Acid; Nitic Acid; 50% ; Nitric Acid 65%; nitric acid 69-70%

CAS №.: 7697-37-2

Молекул масс: 63,01

Химийн томъёо: HNO3

  1. Найрлагын талаарх мэдээлэл

Найрлага

CAS №

Хувь, %

Хор, аюултай эсэх

Азотын хүчил

Ус

7697-37-2

7732-18-5

50-70

30-50

Тийм

Үгүй

  1. Хор, аюулын талаарх мэдээлэл

Хор, аюулын шошго

ХОРТОЙ! АЮУЛТАЙ! ХҮЧТЭЙ ИСЭЛДҮҮЛЭГЧ. БУСАД МАТЕРИАЛТАЙ ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭХЭД ГАЛЫН АЮУЛТАЙ. ТҮЛЭМХИЙ. ШИНГЭН БОЛОН УУР МАНАН НЬ БИЕИЙН БҮХ ЭД ЭСИЙГ ХҮЧТЭЙГЭЭР ТҮЛНЭ. ЗАЛГИХ БА АМЬСГАЛАХ ТОХИОЛДОЛД МАШ ХОРТОЙ. АМЬСГАЛАХ НЬ УУШИГ БА ШҮДИЙГ ГЭМТЭЭНЭ.

  • Эрүүл мэндэд нөлөөлөх зэрэглэл: 4 Маш хүчтэй (Хор)
  • Гал авалцах зэрэглэл: 0 – Аюулгүй
  • Урвалд орох зэрэглэл: 3 – Хүчтэй (Исэлдүүлэгч)
  • Хүрэлцэх зэрэглэл: 4 – Маш хүчтэй (Түлэмхий)
  • Лабораторийн хамгаалах хэрэгслүүд: бээлий, нүдний шил, нүүрний хаалт, лабораторийн өмсгөл, татах шүүгээ
  • Агуулахад хадгалах өнгөний код: Цагаан ( Түлэмхий )

Хор, аюулын тэмдэглэгээ:

tulemhiiТүлэмхий

iselduulegchИсэлдүүлэгч    

Европийн холбооноос гаргасан эрсдлийн тэмдэглэгээ                                                                           

  • R 8 – Бусад материалтай харилцан үйлчлэхэд галын аюултай.
  • R 35 – Хүчтэй түлэгдэлтийг үүсгэнэ.

Эрүүл мэндэд нөлөөлөх замууд

Амьсгалах:

Түлэмхий! Уур нь амьсгалын замын эрхтнүүдийг ноцтойгоор гэмтээж уушиг үрэвсэх ба ус хуримтлагдаж үхлийн аюулд ч хүргэж болно. Хордлогын шинж тэмдгүүд нь ханиалгах, амьсгал бөглөрөх, хамар, улаан хоолой болон амьсгалын замын эрхтнүүд цочрох байдлуудаар илэрнэ.

Залгих:

Түлэмхий! Азотын хүчлийг залгихад ам, улаан хоолой, ходоод гэдсийг шууд хүчтэй түлнэ.

Арьсанд хүрэлцэх:

Түлэмхий! Арьсыг хүчтэй түлж улайлгах ба өвдөж хөндүүрлэнэ. Их концентрацитай уусмал нь арьсыг гүнзгий шархлуулж арьсанд шар, эсвэл хүрэн-шар өнгийн толбыг үүсгэнэ.

Нүдэнд үйлчлэх:

Түлэмхий! Уур нь нүдийг цочроож түлнэ, улайж хөндүүрлэх болон нүд бүрэлзэнэ. Ноцтойгоор гэмтээх үед сохорч болзошгүй.

Ужиг архаг нэрвэгдэлт:

Удаан хугацаагаар азотын хүчлийн уураар хордох нь  шүдэнд муугаар нөлөөлж шүд элэгдэхэд хүргэх ба уушгинд хортойгоор нөлөөлнө. Энэ нь азотын хүчлийн хорт уур нь түлэмхий шинж чанартай байдагтай холбоотой.

Урьдчилан сэргийлэх арга хэмжээ:

Арьс болон нүдний эмгэг өвчтэй, эсвэл уушгины эмгэгтэй хүмүүс энэ бодисын үйлчлэлд илүү өртөмтгий байдаг .

  1. Нэрвэгдсэн үед үзүүлэх анхны тусламж

Амьсгалах тохиолдолд:

Цэвэр агаарт гаргана. Хэрэв амьсгалахгүй бол хиймэл амьсгал хийнэ. Амьсгалахад хүнд байгаа тохиолдолд хүчилтөрөгчөөр амьсгалуулна. Эмнэлгийн тусламж яаралтай үзүүлэх хэрэгтэй.

Залгих тохиолдолд:

АЛБАДАН БӨӨЛЖҮҮЛЖ БОЛОХГҮЙ! Их хэмжээний ус, хэрэв боломжтой бол сүү уулгах хэрэгтэй. Ухаан алдсан хүнд амаар нь юм өгч хэрхэвч болохгүй. Эмнэлгийн тусламж яаралтай үзүүлэх хэрэгтэй.

Арьсанд хүрэлцэх үед:

Бохирдсон хувцас ба гутлыг тайлсны дараа 15 минутаас доошгүй хугацаагаар арьсны бохирдсон хэсгийг их хэмжээний усаар угаана. Эмнэлгийн тусламж яаралтай үзүүлэх хэрэгтэй. Дахин хэрэглэхийн өмнө бохирдсон гутал, хувцсыг сайтар цэвэрлэх хэрэгтэй.

Нүдэнд үйлчлэх үед:

Нүдний дээд ба доод зовхийг нээж 15 минутаас доошгүй хугацаагаар их хэмжээний усаар шавшиж угаана. Эмнэлгийн тусламж яаралтай үзүүлэх хэрэгтэй.

  1. Галын аюулын эсрэг авах арга хэмжээ

Галын аюул:

Галын аюулгүй бодис боловч уг бодис нь хүчтэй исэлдүүлэгч учраас ангижруулагч бодисуудтай харилцан үйлчлэх үед ялгарах дулааны нөлөөгөөр болон шатамхай бодисуудтай хүрэлцсэний улмаас галын аюул гарч болзошгүй. Металлуудтай харилцан үйлчилснээр устөрөгчийн шатамхай хийг үүсгэнэ.

Тэсрэх аюул:

Шатамхай органик нэгдлүүд ба исэлдэх чадвартай бодисуудтай, тухайлбал: спиртүүд, давирхайн тос, модны нүүрс, органик хаягдлууд, нунтаг металлуудтай харилцан үйлчлэх тохиолдолд тэсэрнэ. Ихэнх металлуудтай урвалд орж устөрөгчийн шатамхай, тэсрэх аюултай хийг үүсгэнэ.

Гал гарсан тохиолдолд:

Шатаж буй агуулах, савыг хөргөх зорилгоор усыг шүрших байдлаар хэрэглэж болно. Органик болон исэлдэх шинж чанар бүхий материалууд нь галыг улам дэмжинэ.  Усаар унтраах тохиолдолд муу усны хоолой, усны шуудуунд оруулахаас зайлсхийх хэрэгтэй. Ийм гамшгийн голомтонд ажиллагсад нь бүх биеийг хамгаалах хувцас, бээлий,  өөрийгөө хамгаалах хорт утааны багтай ажиллах шаардлагатай.

  1. Аюул гарсан тохиолдолд:

Асгарч гоожсон хэсгийг сайтар агааржуулах шаардлагатай. Хувийн хамгаалах хэрэгсэлтэй ажиллах шаардлагатай. Асгарч гоожсон талбайг тусгаарлаж онцын хэрэгцээгүй болон хамгаалах хувцас, хэрэгсэлгүй хүмүүсийг ойртуулахгүй байх шаардлагатай. Боломжтой бол асгарч гоожсон шингэнийг юмаар бүтээх хэрэгтэй. Содын ба шохойн уусмалаар саармагжуулж дараа нь хуурай элс болон шороонд шингээн авч химийн хаягдал бодисын саванд хадгалах хэрэгтэй. Модны үртэс мэтийн шатамхай материалыг ашиглаж болохгүй. Муу усны суваг, шуудуу руу урсгаж болохгүй.

  1. Хадгалах

Битүүмжлэл сайтай, хуурай сэрүүн, агааржуулалт бүхий газар, хүчилд тэсвэртэй шалтай агуулахад хадгална.  Механик гэмтлээс сайтар хамгаалж хадгална. Хамт хадгалж болохгүй бодисууд, нарны шууд гэрэл болон халаалт, уснаас болгоомжлох хэрэгтэй. Шингэлэхдээ усан дээр хүчлээ аажим хийж шингэлнэ. Хүчил дээр ус хийж болохгүй бөгөөд ийм тохиолдолд гэнэтийн буцлалт явагдан цацарна, халуун усыг хэрэглэж үл болно. Уг материалын үлдэгдлийг агуулсан хоосон  савнууд нь агаар орчинд уур үүсгэх аюултай учраас урьдчилан сэргийлэх, аюулгүйн ажиллагааны зааварчилгааг нарийн чанд мөрдөх шаардлагатай.

  1. Нэрвэгдэл, өртөлтийн хяналт/хувийн хамгаалал

      Агаар орчинд аюул учруулах хязгаар:

      –OSHA зөвшөөрөгдөх дээд хэмжээ (PEL):

      2 ррм (TWA), 4 ррм (STEL)

      -ACGIH босго хязгаарын хэмжээ (TLV):

2 ррм (TWA), 4 ррм (STEL)

  1. Физик ба химийн шинж чанар

Гадаад төлөв байдал:

Шар туяатай өнгөгүй шингэн.

Үнэр:

Амьсгал боогдуулам хурц үнэртэй.

Уусах чанар:

Усанд хязгааргүй уусна.

Нягт:

1,41г/см3

рН:

0,1N- уусмалын орчны илтгэгч нь 1,0

Буцлах температур:

122 оС

Уурын нягт: (Агаар=1)

2-3

Уурын даралт (мм. муб):

20 оС-ийн үед 48

Ууршилтын зэрэг: (Бутилацетат = 1)

Мэдээлэл байхгүй.

  1. Тогтвортой ба урвалд орох чадвар

Тогтвортой чанар:

Ердийн нөхцөлд хэрэглэх ба хадгалах үед тогтвортой. Халаалтын улмаас хадгалсан сав нь дэлбэрч болзошгүй.

Задралын үеийн аюултай бүтээгдхүүнүүд:

Халаалтын улмаас задрал явагдаж азотын ислийн хортой уур мананг үүсгэнэ. Ус болон усны ууртай харилцан үйлчилснээр дулаан ялгаруулах бөгөөд хортой, түлэмхий шинж чанар бүхий уур мананг үүсгэнэ.

Хамт хадгалахад хориотой бодисууд:

Хүчтэй сууриуд, нунтаг металлууд, карбидууд, хүхэрт устөрөгч, давирхайн тос болон органик нэгдлүүд.

Зайлсхийх нөхцлүүд:

Гэрэл, халаалт, хамт хадгалж болохгүй бодисууд.

  1. Хор, аюулын тухай мэдээлэл

Хордлогын өгөгдөл:

Амаар (хүн) LD50: 430 мг/кг, амьсгалах (харх) LC50: 244 ppm (NO2)/30 мин

  1. Байгаль орчинд нөлөөлөх байдал

Мэдээлэл байхгүй.

  1. Хог, хаягдлыг устгах

      Бүтээгдхүүний үлдэгдэл, хаягдлыг Монгол улсын Засгийн газрын 2002 оны 135 дугаар тогтоолоор батлагдсан “Аюултай хог, хаягдлыг ангилах, цуглуулах, савлах, түр байршуулах, тээвэрлэх, аюулгүй болгох, хадгалах, устгах журам” болон түүнд нийцүүлэн гаргасан бусад технологийн зааврыг баримтлан хоргүйжүүлэн устган зайлуулна.

  1. Тээвэрлэх

Тээвэрлэх нэр: NITRIC ACID

Аюулын ангилал: 8

Ачих ангилал: II

Утас : +976-70180632, 70180631
Цахим шуудангийн хаяг: info@tsetsuuh.mn

© Copyright 2015 - Цэцүүх Трейд ХХК